Thursday, August 19, 2010

Дэлхийн хүн

Саяхан наадмаар телевизээр хурдан морины уралдаан үзэж суулаа.Гэтэл соёолон морьдын айргийн тавд Их Аварга Дагвадожийн үрээ гараад ирэх нь тэр. Аварга ч баярлаж байна гэдэг жигтэйхэн. Ороод ирлээ шүү, ороод ирдэг байна шүү гээд үглээд байх.
Гэтэл нэг сурвалжлагч:
-Аваргаа!Баяр хүргэе! Үрээ хаанахын угшил вэ? гэхэд нь аварга:
-Монгол ,монгол гэж хариулж биднийг гайхашруулав.
Үүнийг үзэж суусан надад аварга ч үнэхээр дэлхийн хүн юм даа гэж бодогдлоо.
Хаанахын угшил вэ? гэхэд уяачид тэр аймгийн энэ сумын бараг хэн гэдэг малчны хотны адуу гэдгийг тодорхой хэлдэг.
Гэтэл манай аваргын хувьд адууны угшил нь сумогийн дэвжээний бөх шигээ япон,америк,болгар гэж дэлхийн хэмжээнд ойлгогддог юм байна.
Үнэхээр л дэлхийн хүн юм даа, аварга.
Монголчууд бид цөөхүүлээ боловч хоорондоо уулзаж танилцаад хамгийн түрүүнд бие биенээсээ хаанахынх вэ? гэж асуудаг. Тэгээд нэг аймгийнх бол танимхайрч баярлана.
Бүүр нэг сумынх бол садан болж дотносоно.
Бид хэзээнээс эхэлж аварга шиг сэтгэдэг болох болоо!
Би Увсынх. Энд тэнд явж байгаад хүн хартай уулзаж танилцаад Увсынх байвал нэг л өөр болчдог. /хэ хэ хэ/
Дэлхий дээр монголоос өөр төрсөн нутаг, гол усаараа нөхөрлөлөө бататгаж дотносдог ард түмэн бий болов уу!

No comments:

Post a Comment