Залуу явахад юм бүхэн өнгөлөг
Зам дээр хэвтэх мөчир өнгөлөг
Хичнээн ч үнгэлээ гэвч
Хүүхний уруул өнгөлөг
Хэрэн тэнүүчлэх дурлал бас өнгөлөг
Харчуудын гутал тоостой байхад
Хашааны жаалууд нусгай байхад
Дөрвөн улирал шиг
Дөрвөн нүд ширтэлцэн байхад
Дөнгөж л чи над руу талимааран байхад
Халтар жаалаар чи захиа өгүүлж байхад
Хагархай толины өмнө би гоёж зогсоход
Хачин хүйтэн бороо цутгаж байхад
Хаширлах сэтгэл бидэнд төрөө нь үгүй явлаа.
Баян хоосны чинь ялгаагүй байхад
Бяцхан охин шиг гэнэн байхад
Бичгийн цаас шиг чи бидэн хоёр
Цэв цэвэрхэн байхад
Бидэнд ирсэн хайр очир алмааз шиг өнгөлөг
Залуу явахад юм бүхэн өнгөлөг
Зам дээр тэнүүчлэх хөгшин банхар золбоолог
Хичнээн ч их үнгэлээ гэвч
Хүүхний уруул өнгөлөг
Хэрэн тэнүүчилж
Хүсэн төсөөлөх
Их хайр минь
Өнгөлөгөөс өнгөлөг өө….
No comments:
Post a Comment